Бүгд Найрамдах Монгол Ард Улс (1950-1961)

Монгол улсын төрийн дуулал

(Mонгол 蒙古文 Mongolian)


Дархан манай хувьсгалт улс
Даяар моңғолын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт моңғол орноо мандуулъя

Ачит Ленин Сталины заасан
Ардын чөлөө, жаргалын замаар
Агуу моңғол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт моңғол орноо мандуулъя

Зоригт моңғолын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт моңғол орноо мандуулъя.